Шууд Chart

БНСУ-д үерийн улмаас 4 хүн амиа алдаж, 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна

2025-07-18 10:18:01

БНСУ-ын төв хэсгийн Чүнчон бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амиа алдаж, айл өрхүүд усанд автан, хөрсний гулгалт үүссэн бөгөөд бүс нутгийн 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна. 

Тус нутагт хагас өдрийн дотор 400 мм-ээс их хур тунадас орсон бөгөөд Үндэсний цаг уурын газраас үүнийг “зуун жилд нэг тохиох” үзэгдэл хэмээн тодорхойлсон аж. 

Аадар бороо баруун өмнөд хэсгийн Гванжу хот болон Өмнөд Жолла аймагт ч мөн хүчтэй орсон бөгөөд зарим газарт цагт 86 мм хур тунадас бүртгэгдсэн байна.

Хотын гол замууд болон метроны буудал усанд автсан ба үерийн 136 дуудлага бүртгэгдэж, улмаар үндэсний хэмжээнд аадар борооны түвшнийг “ноцтой” буюу хамгийн өндөр түвшинд хүргэж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: The Korea Times


БНСУ-д үерийн улмаас 4 хүн амиа алдаж, 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна  
Үзсэн: 223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй