
Баяр наадмын өдрүүдэд хэт халсан өдрийн цагаар наршилтаас сэргийлээрэй. Энэ үеэр өндөр настай, даралт ихтэй хүмүүс болон хүүхэд, багачууд, зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийж, нарны малгай өмсөх, нарны хамгаалалттай шүхэр хэрэглэх, шингэн ус сайн уух, хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байхыг зөвлөж байна.
Дараах шинж тэмдэг илэрч байвал наршсан байж болзошгүй.
- Бие суларч тамир тэнхээ алдах
- Толгой эргэж, өвдөх
- Биеийн халуун нэмэгдэх
- Цээж багтран амьсгаа цухалдах
- Царайны өнгө цонхийж цайх,
- Бөөлжис хүрч, дотор муухайрах
- Хөлс гарах нь багасах болон ихсэх
- Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
Хэрэв наршсан бол дараах арга хэмжээг аваарай
- Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах
- Бүлээн шингэн уулгах
- Хүйтэн жин тавих
- Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих
- Массажилж, иллэг хийж , цусны эргэлт зогсохоос сэргийлэх хэрэгтэй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй | ||
Үзсэн: 172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.