“Монгол ур чадвар 2023” үндэсний ялагч тодруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна.
Энэхүү арга хэмжээний үеэр мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтууд болж байна.
Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага, түүний дэргэдэх сургалтын төв, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, чадамжийн төв, мэргэжлийн холбоо, мэргэжлийн зөвлөлийн дэргэдэх сургалтын төвийг түшиглэн Боловсрол, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ, чадамжийн төвүүд хамтран энэхүү сургалтуудыг зохион байгуулжээ.
Гагнуур, мужаан, сантехник, өрөг угсрагч, тогооч, цахилгаан, график дизайн, CNC токарь гэсэн нийт 8 мэргэжлийн 108 багш “Эрдэнэт” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, Техник технологийн политехник коллежийн мужааны чадамжийн төв, Майнспек ХХК, Knaff Mongolia сургалтын төв, MMS ХХК, Dinamic tower ХХК зэрэг байгууллага дээр 12 дугаар сарын 11-15-ны хооронд сургалтад хамрагдаж байгаа юм.
Сургалтын үр дүнд дээр дурдсан мэргэжлийн багш нар үйлдвэрлэл, техник технологийн ирээдүйн чиг хандлага, хөгжил, инновац болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар ахисан түвшний агуулга чадамж эзэмшлээ гэж БШУЯ-наас мэдээллээ.
| Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш нар сургалтад хамрагдлаа | ||
| Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.