Шууд Chart

Улсын аварга Ч.Санжаадамбад Гавьяат тамирчин цол хүртээлээ

2026-02-17 12:40:10

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:
  • Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэн, газар тариалангийн ашиг шимийг нэмэгдүүлж, буудайн үйлдвэрлэлийг дэмжсэн үндэсний томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хөрс хамгаалах, үрийн чанарыг сайжруулах зэрэг бүтээлч ажил санаачлан, хэрэгжүүлж буй хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, “Монголын тариаланчдын холбоо”-ны Ерөнхийлөгч, “Өгөөж Мандал Уул” ХХК-ийн захирал Чүлтэмийн Пэрэнлэйд хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. 
Ардын жүжигчин цолоор:
  • Тайз, дэлгэц, кино урлагийн салбарт гол болон туслах дүрүүдийг өндөр ур чадвар, дүрийн гүн шийдлээр бүтээж, үзэгч түмний хүндэтгэлийг хүлээн, залгамж халаагаа бэлтгэж, үндэсний соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат жүжигчин, “Нүүдэл” продакшны захирал Дашнямын Цэрэндарьзав,
Гавьяат багш цолоор:
  • Удирдлагын академийн Ахмадын зөвлөлийн дарга, ахмад багш Сүхийн Тойвгоо,
Гавьяат хуульч цолоор:
  • Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Дугардоржийн Баяндүүрэн,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Дэнзэнлхамын Уламбаяр,
Гавьяат малчин цолоор:
  • Говь-Алтай аймгийн Дарви сумын малчин, Улсын хошой аварга малчин Осорхүүгийн Гансүх,
Гавьяат тамирчин цолоор:
  • Үндэсний бөхийн улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
  • МҮОХ-ны гишүүн, Байт харвааны олон улсын хэмжээний мастер, Үндэсний сурын хүндэт мэргэн, Үндэсний биеийн тамирын их сургуулийн багш, дэд профессор Шагдарын Бямбасүрэн,
Хүний гавьяат эмч цолоор:
  • “Зүүний билэгт” ХХК-ийн уламжлалт анагаах ухааны эмч Пунцагдоржийн Батаа,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
  • Нийслэлийн “Өргөө амаржих газар”-ын эх баригч эмч Бадарчийн Оюунчимэг,
Гавьяат мал зүйч цолоор:
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Уур амьсгалын дасан зохицох төслийн техникийн мэргэжилтэн Пунцагдоржийн Ганхуяг,
Гавьяат барилгачин цолоор:
  • “Мон марс” ХХК-ийн ерөнхий захирал Ёндонжунайн Энхээ,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Дархан минж” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Батчулууны Анхболд,
  • “Тод оймс” ХХК-ийн ерөнхий захирал Батжаргалын Баяржаргал,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Хархорум хотын Захирагчийн ажлын албаны зөвлөх Нэргүйн Бат-Эрдэнэ,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “Төрт ёс, хаадын сан”-гийн тэргүүн Дугарсүрэнгийн Гүн-Үйлс,
  • “Соён гэгээрүүлэгч” телевизийн ерөнхий захирал Шархүүгийн Хишигсүрэн,
Гавьяат жүжигчин цолоор:
  • “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Хү хамтлагийн гишүүн, хөгжимчин Галсанжамцын Нямжанцан,
Сүхбаатарын одонгоор:
  • Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Гонгорын Надмид,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • “Сүү” ХК-ийн ахмад ажилтан Цэрэндагвын Ганцэцэг,
  • Үндэсний статистикийн хорооны дэд дарга Дамдинсүрэнгийн Лхамсүрэн,
  • “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Улсын филармонийн Морин хуурын найрлын морин хуурч Лхагвасүрэнгийн Болормаа,
Алтан гадас одонгоор:
  • “Монгол адууны диваажин” ТББ-ын тэргүүн Батхүүгийн Наранбадрах,
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Ганболдын Энхнаран,
  • “Зүрх сэтгэл хөдлөлийн боловсрол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Цогтхүүгийн Алтансор,
  • “Суман гүн трейд” ХХК-ийн ерөнхий захирал Борхүүгийн Мөнхтөгс,
  • Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ганбатын Нарантуяа,
  • “Гранд мед” эмнэлгийн нуруу, нугасны тусгай тасгийн эрхлэгч Бабаны Нурбек,
  • “Ред пойнт медиа” ХХК-ийн зураглаач Ганхуягийн Гүенбаатар,
  • “Сатурн фүүдс” ХХК-ийн захирал Санжжавын Алтанхуяг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “Пластик центр” ХХК-ийн захирал Санжаасүрэнгийн Цэвэгсүрэн,
  • Арьсан гутлын “Чойсе” брэндийн үүсгэн байгуулагч Батжаргалын Ганбаатар нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.


Улсын аварга Ч.Санжаадамбад Гавьяат тамирчин цол хүртээлээ  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй