Шууд Chart

Цаг агаар түүхийг өөрчилсөн нь

2013-11-23 13:59:15

Хүн төрөлхтний түүхийн бүхий л үед цаг агаар аливаа үйл явдалд онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. “Титаник”-ийн сүйрэл, “Катрина” хар салхи “Гинденбург”-ийн мөхөл зэрэг олон томоохон үйл явдал цаг ууртай холбоотой байдаг. Ингээд та бүхэнд хүмүүс бид биш харин манай гайхалтай гариг ертөнц удирдан залснаар нөхцөл байдал өөрчлөгдсөн сонирхолтой үйл явдлыг сонирхуулья.
 
Арденнагийн тулаан
1944 оны 12 дугаар сар-1945 оны нэгдүгээр сар
Энэ тулаан бол Баруун фронт дахь Дэлхийн хоёр­дугаар дайны хамгийн томоохон, ач холбогдол бү­хий тулааны нэг юм. Вермахтын шилдэг хүчин Бельги, Люксембургийн талбар дээр Англи, Аме­рикийн армийн нэгдсэн хүчний эсрэг зогссон бай­лаа. Германы генералууд холбоотнуудыг бут цохин, эхлээд Фландриг дараа нь бүхий л Бельгийг эзлэн, ингэснээрээ сөр­гөлдөгч талуудаа “сепа­рат ертөнцийн” тухай хэ­лэлцээрт түлхэж чадна гэсэн төлөвлөгөөтэй байв. Үйл ажиллагаагаа нарийн тооцоолж, нууц уулзалт явуулан, англи-америкийн цэргүүдийг төлөвлөгөөний дагуу төө­рөг­дөлд оруулж байлаа. Хэрвээ германчуудад цаг агаар “саад” болоогүй бол түүхэнд германчууд ялсан гэж бичигдэж болох байв. Зэвсэгжилт нь үл шалих сөргөлдөгчдийнхөө өөдөөс байнга довтолж байсан немцүүдэд өвөл нэг их хэцүү улирал биш байлаа. Гэвч 1945 оны нэгдүгээр сард ууланд гэнэт дулааран, өвөл гарахааргүй хурц нарны гэрлээр сэргэсэн англичууд болон америкчууд сөрөг дайралтанд орж, Гитлерийн цэргийг бут ниргэжээ. Ийнхүү хахир өвлийг ашиглан эрчтэй дайрч байсан Гитлерийн цэргүүд Германы баруун хил рүү ухарсан юм.  

“Челленжер”-ийн сүйрэл
1986 оны хоёрдугаар сарын 28
“Челленжер” бол НАСА-гийн шатлын томоохон хөлөг юм. 1986 оны нэгдүгээр сард эрэлхэг багийнхны хувь тавиланг шийдэж ор­хисон эмгэнэлт 73 се­кунд хүртэл энэ хөлөг есөн удаагийн нислэгийг амжилттай давжээ. Энэ хөлгийн хөдөлгүүр ассаны дараа гэнэт дэлбэрч хөлөг дотор байсан долоон гишүүн бүгд нас барсан. Эмгэнэлтэйгээр сүйрч буй хөлөг онгоцны ослыг дэлхий дахинаар харсан /шууд нэвтрүүлэг цацагдаж байв/ бөгөөд үүний дараа хоёр жил гаруй хугацаанд уг хөлгийн хөтөлбөрийг дахин эхлүүлээгүй юм.
“Челленжер”-ийг хөө­рөх өдөр энгийн үеэс хүй­тэн байлаа. Гэвч цаг хугацаа, үүний дээр мөнгө алдахыг хүсээгүй эрх мэдэлтнүүд хөлгийн хөөрөх хугацааг хойшлуулаагүй юм. Харамсалтай нь гүй­цэж түрүүлэх гэсэн цаг ху­гацаа, алдахыг хүсээгүй мөнгө долоон хүний амь на­санд хүрнэ гэж хэн ч таамагласангүй. Осол болс­ны дараа НАСА-гийн комисс болон хөндлөнгийн зөвлөл хэрэг явдлыг мөрдөн шалгаад хөдөлгүүр олон зүйл, тэр дундаа хүйтэн агаарын улмаас дэлбэрсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Сансар огторгуйн нууцыг мэдэхээр зорьсон хүмүүст байгаль эх өөрөө хаалт тавь­сан нь энэ юм болов уу?
Нийтэлсэн: Web admin

Цаг агаар түүхийг өөрчилсөн нь  
Үзсэн: 2555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй