Шууд Chart

“Ielts-100” хөтөлбөр хоёр дахь удаагаа эхэллээ

2025-11-09 10:42:15

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилга, Боловсрол-2032 хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн ЕБС-ийн 11 дүгээр ангид суралцаж байгаа сурагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилготой “IELTS-100” хөтөлбөр 2 дахь удаагаа хэрэгжих гэж байна.

Энэ удаагийн хөтөлбөрт 130 сурагч түвшин тогтоох мок тестээр шалгалт өгч 59 сурагч 6.0 буюу түүнээс дээш оноо авч тэнцжээ. Энэ удаагийн хөтөлбөрөөр сурагчид өөрсдийн сонголтоор англи хэлний сургалтын төвөө сонгон хичээллэнэ. Сургалт 11-р сарын 10-ны өдрөөс “Eduzone” болон “Vip Ielts course” сургалтын төвүүдээр явагдана.

Төлбөрийн 50 хувийг АЗДТГ хөтөлбөрийн хүрээнд хариуцаж, 30 хувийг англи хэлний сургалтын төвүүд хөнгөлөх бол үлдсэн 20 хувийг хөтөлбөрт хамрагдах сурагчид гаргах юм. Ielts-ын шалгалтад 7.5-аас дээш оноотой тэнцсэн тохиолдолд шалгалтын төлбөрийг 100 хувь буцаан олгох журам мөн хэрэгжинэ


“Ielts-100” хөтөлбөр хоёр дахь удаагаа эхэллээ  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй