Шууд Chart

Монгол, Германы хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ амжилттай боллоо

2025-11-07 12:39:47

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны ээлжит хэлэлцээ Улаанбаатар хотноо боллоо.
 
Хэлэлцээрийн үр дүнд Германы Засгийн газар Монгол Улсын хөгжлийн бодлогын шинэчлэлийг дэмжих хүрээнд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилт олгохоор тохиролцсон байна. Энэхүү дэмжлэг нь боловсрол, хувийн хэвшлийн хөгжил, байгаль орчин, уур амьсгал, эрчим хүч зэрэг салбарт чиглэх юм.
 
Боловсролын салбарт “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” (cTVET) төслийн хүрээнд 5 сая еврогийн санхүүжилт олгохоор болсон нь “ногоон мэргэжлүүд”-ийн хосмог сургалтыг өргөжүүлж, ажил олгогч, сургалтын байгууллага, төрийн байгууллагуудын уялдааг бэхжүүлэхэд зарцуулагдах юм.
 
Боловсролын яам ГОУХАН болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран хосмог сургалтыг амжилттай хэрэгжүүлж, 2024–2025 онд 147 суралцагч ажиллангаа суралцсан бол энэ хичээлийн жилд 20 сургалтын байгууллага, 60 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран 1600 гаруй суралцагчийг хамруулж байна.
 
Хосмог сургалт нь иргэдэд “ажиллангаа суралцах, суралцангаа ажиллах” боломж олгож, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байр бий болгоход чухал хувь нэмэр оруулах юм гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 
 

Монгол, Германы хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ амжилттай боллоо  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй