
Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын дэргэд Алтай ятгын “Чүрэ” чуулга байгуулагдсан билээ. Тус хөгжмийн зэмсгийг эзэмшдэг байсан баатар эрийг Чүрэ гэдэг байсан гэж судлаачид үзэх бөгөөд өдгөө тэрхүү баатрын нэрээр Алтай ятгын анхны чуулга Говь-Алтай аймагт байгуулагдсан түүхэн үйл явдал болсон юм.
Мөн төв болон орон нутгийн Ардын дуу бүжгийн чуулгуудын уран бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчдийн өрсөлдөөнийг бий болгож дэлхийн болон үндэсний шилдэг уран бүтээлийг иргэдэд хүргэх зорилготой “Шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах 2022” төсөлд Ардын дуу бүжгийн Алтай чуулга, “Чүрэ” Алтай ятгын чуулга шинэ уран бүтээл болох "Оршихуйн үлгэр" хөгжимт жүжгээрээ оролцож, тус жүжгээ энэ сарын 14-нд Улаанбаатар театрын тайзнаа тоглолоо.
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Чүрэ” чуулга байгуулагдсан тухай видео контентийг бэлтгэн орон нутгийн болон нийт үзэгчдийн хүртээл болгон ажиллаж байна.
Мөн тус аяны хүрээнд “Үндэсний бичиг, өв соёл - Алтайн бахархал” аяны 4 төрөлт уралдаанд шалгарсан бүтээлүүдээр галерей байгуулж, тогтмол ажиллахаар болоод байна.
Тус галерейд дээрх аяны шилдэг бүтээлүүдээс гадна Чингис хааны эш хөрөг, Говь-Алтай аймгийн эрдэмтэн зохиолчдын бүтээл туурвилуудын нэрс бүхий хуйлмал бичээсүүд, Үндэсний бичиг, өв соёл - Алтайн бахархал аяны ажлын үйл явцын зургууд, сумдын Монгол бичгийн өргөө, болон бусад уралдаан тэмцээнүүдийн зургууд дэлгэгдсэн байна.

Эх сурвалж: Соёл, урлагийн газар
Алтай чуулгын дэргэд ятгын “Чүрэ” чуулга байгуулагдав | ||
Үзсэн: 563 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.