Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн бохирдлыг бууруулж, цэвэр орчныг бүрдүүлэх зорилготой их цэвэрлэгээний аян эхэллээ.
Аяны хүрээнд Хөвсгөл нуурын хамгаалалтын бүсийн 545 км, Эгийн голын 303.1 км дагуух усны сан бүхий газрын тусгай хамгаалалтын нийт 5672.1 га талбайг хамруулан хог хаягдлыг цэвэрлэхээр төлөвлөсөн байна.
Их цэвэрлэгээнд Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын дагуух Рэнчинлхүмбэ, Ханх, Цагаан-Уул, Алаг-Эрдэнэ, Түнэл, Эрдэнэбулган сум болон Хатгал тосгоны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, малчид, сайн дурынхан нэгдэн оролцож байна.
Тус арга хэмжээ нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хуримтлагдсан хог хаягдлыг бууруулах, Хөвсгөл нуур, Эгийн голын экосистемийг хамгаалах, байгаль орчны доройтлоос урьдчилан сэргийлэх, иргэдийн байгаль хамгаалах оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож, усны сан бүхий газрын цэвэр байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
| Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.