Шууд Chart

Их эзэн Чингис хаанаа хүндэтгэн "Их хурайлга" ая дуу өргөнө

2022-11-21 14:45:29

Их эзэн Чингис хаан Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар болсон билээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан 11-р сарын 22-ны өдөр 11 цаг 22 минутад Сүхбаатарын талбайд “Их хурайлга” дуулалаар ая дуугаа өргөж хүндэтгэл үзүүлэх юм байна. Энэхүү арга хэмжээнд үндэсний дээл хувцсаа өмсөөд Их Эзэн хаанаа хүндэтгэн "Их хурайлга" хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцох боломжтой.

Энэхүү арга хэмжээг  ХЭМ НЭГДЭЛ ТББ олон нийтэд нээлттэй зохион байгуулж байна.

 


Их эзэн Чингис хаанаа хүндэтгэн "Их хурайлга" ая дуу өргөнө  
Үзсэн: 1655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй