Шууд Chart

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

2023-02-20 14:35:59

Иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн маргааш буюу хоёрдугаар сарын 21-нээс эхлэн Ч:75 “Шинэ яармаг-Сонсголон-Таван шар” чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхээр боллоо.

Тухайн чиглэл нь Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа-2”, “Шинэ яармаг” хороолол, Архивын ерөнхий газар орчмын иргэдийн зорчих эрэлтийг  хангаж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа юм. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР


Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй