Прокурорын байгууллага Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зарим тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийг судалж, хэрэгжүүлэх ажил арга хэмжээг тодорхойлж байна. 2026 оны хагас жил - тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт.
Авлигын 1,464 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 76 буюу 5.4 хувиар өссөн байна. Мөрдөн байцаалт явуулсан 321 хэргийн 44 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 111, хахууль авах, өгөх 63, үндэслэлгүйгээр хөрөнгөжих 5, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 5 хэрэг байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 238 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээг авсан.

| Авлигын гэмт хэрэг 5.4 хувиар өсжээ | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.