Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.
07-р сарын 15-ны 20 цагаас 07-р сарын 16-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулс, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
2026 оны 07-р сарын 17-ноос 2026 оны 07-р сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Долоодугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 18, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.