Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийн 6 дахь хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Сар гаруйн хугацаанд уг хөтөлбөрийн төслийг Улсын Их Хурлын D-Parliament болон Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст бүрэн эхээр нь байршуулсны зэрэгцээ төрийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан 5 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, байгууллага, олон нийтээс санал авсан юм. Төрийн 44 байгууллагаас 488 санал, 5 удаагийн хэлэлцүүлэгт оролцогчдоос 40 гаруй, давхардсан тоогоор нийт 520 гаруй санал цаас, цахим, шууд хэлбэрээр ирсэн. Ийнхүү Ёс зүйн хорооноос боловсруулсан анхны төсөлд дээрх саналуудыг тусгаж, үндэсний хөтөлбөрийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулан Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт танилцуулахад бэлтгэлээ.
“Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хууль 2023 онд батлагдсан. Энэ хуулийн хэрэглээний зүй зохистой практик бий болгох бодлогын гол чиглэлүүдийг үндэсний хөтөлбөрт тусгахыг зорьсон” гэж Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс хэллээ.
2024-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, эрсдэлийг бууруулах цогц ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан явуулах бөгөөд ёс зүйн индексийн үзүүлэлт сайжирч, төрд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ гэж төсөл боловсруулагчид үзэж байна гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.
| Хөтөлбөрийн төсөлд 520 гаруй санал ирэв | ||
| Үзсэн: 544 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.