Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Х.Булгантуяа яамны холбогдох албан хаагчдын хамт Сэлэнгэ аймагт 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажиллалаа.
Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Лхагвадорж, аймгийн Засаг даргын удирдлагын баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчид болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өглөө. Тэрбээр, хуулийн дагуу хэргийг шуурхай шийдвэрлэхийн хажуугаар хохирогч хүүхдийн болон гэр бүлийн сэтгэлзүй, аюулгүй байдлыг сайтар анхаарч, хүүхдийн эрх ашгийг хамгаалж ажиллахыг онцгойлон захилаа гэж ХНХЯ-аас мэдээллээ.
| ХНХ-ийн сайд Х.Булгантуяа яамны холбогдох албан хаагчид Сэлэнгэ аймагт ажиллалаа | ||
| Үзсэн: 735 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.