
Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) болон “Eejii.org” сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны зургадугаар сарын 20-ноос хоёр сарын хугацаанд сайн дурын ажилтнууд тус төвийн Амбулаторийн тасаг, Яаралтай тусламжийн тасагт хөтөч, зөвлөн туслагчийн үүрэг гүйцэтгэсэн байна.
Энэхүү ажил нь зуны улиралд, тэр дундаа Үндэсний их баяр наадам болон тэмдэглэлт өдрүүдийн үеэр эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэгтэй холбогдуулан эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй хүргэх зорилготой байв.
Иймд ГССҮТ болон Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран сайн дурын ажилтнууддаа зориулан “Баярлалаа” талархлын арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд ГССҮТ-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, “Eejii.org” сангийн захирал Э.Должинсүрэн, УНТЭ-ийн Амбулаторийн тасаг хариуцсан их эмч Н.Номин-Эрдэнэ нар оролцож, сайн дурын нийт 82 ажилтанд талархал илэрхийлэн сертификат гардуулан өгсөн юм.
Сайн дурын ажилтнуудын хувьд дээрх хугацаанд ГССҮТ-д 53, УНТЭ-д 29 нь ажилласан байна.
Эмнэлгийн ажиллагаанд тусалсан сайн дурын ажилтнуудад талархал илэрхийллээ | ||
Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.