Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн санхүүжилтээр ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал унтраах техник спортын сургалтын цамхагт өндрөөс эрэн хайх, аврах ажиллагааны дадлагын орчинг бий болгох зорилгоор “Спорт авиралтын хиймэл хана болон давчуу орон зайн сургалтын байгууламж”-ийг “Шарк экстрем трейвэл” ХХК гэрээний дагуу хийж, өнөөдөр /2026.06.25/ хүлээлгэн өглөө.
Тус сургалтын байгууламж нь 10x13 метр хэмжээтэй бөгөөд Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Ингэснээр өндрөөс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, ханан хадан авиралтын спортын тамирчдыг бэлтгэх боломж бүрдэж байна.

| Спорт авиралтын хиймэл хана болон давчуу орон зайн сургалтын байгууламжтай боллоо | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.