Шууд Chart

E-Mongolia системээр 12 төрлийн үйлчилгээг 5 улсын хэлээр олгож эхэлжээ

2026-01-07 13:21:24

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан дараах 12 төрлийн лавлагааг Англи, Солонгос, Хятад, Орос, Франц гэсэн 5 улсын хэлээр Апостиль гэрчилгээг ажлын 1 өдрийн дотор шийдвэрлүүлэн авах боломжтой болжээ.

Үүнд:

1.Төрсний бүртгэлийн лавлагаа

2.Иргэний үнэмлэхийн лавлагаа

3.Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

4.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа

5.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт

6.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

7.Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт

8.Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас

9.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас

10.Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас

11.Жолоочийн лавлагаа, мэдээлэл

12.Дархлаажуулалтын мэдээлэл

E-Mongolia платформоос авсан Апостиль гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлэх болон баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй юм. 

Үйлчилгээ шийдвэрлэгдсэн талаарх мэдээллийг иргэд E-Mongolia систем рүүгээ нэвтрэн орж “Үйлчилгээний түүх” цэсээр дамжуулан мэдэх боломжтой юм. 


E-Mongolia системээр 12 төрлийн үйлчилгээг 5 улсын хэлээр олгож эхэлжээ  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй