Шууд Chart

Мөсөнд авиралтын УАШТ өндөрлөлөө

2015-12-09 10:58:36

Мөсөнд авиралтын 2015 оны Улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн Дэлхийн уулчдын холбооны "Уулсаа хүндлэн хайрлая" уриан дор Өвөрхангай аймгийн Улаан цутгалангийн хүрхрээнд гурван өдрийн турш болж өндөрлөлөө.

Тэмцээнд нийт 14 багийн 94 тамирчин гурван насны ангиллаар хурд, хүч, техникийн чадвараа харуулан өрсөлдсөн байна. Ингээд

14-17 насны Идэрчүүдийн ангилалд

Эмэгтэй:

  1. Э.Энхзул
  2. Э.Саруул
  3. О.Мөнгөншагай

Эрэгтэй:

  1. Ч.Мандахбаяр
  2. Г.Хүрэлбаатар
  3. Э.Сонорбилэг

Харин 18-35 насны Насанд хүрэгчдийн ангилалд

Эмэгтэй:

  1. О.Ууганцэцэг
  2. Г.Баярцэцэг
  3. Б.Дэнсмаа

Эрэгтэй:

  1. Э.Нямбаяр
  2. Д.Энхбаатар
  3. Н.Хэрлэн

Түүнчлэн 36+ насны Дээд насны ангилалд

Эмэгтэй:

  1. Т.Сарангэрэл
  2. Б.Алтантулга
  3. М.Оюунчимэг

Эрэгтэй:

  1. Ж.Бямбасүрэн
  2. Н.Нямцэрэн
  3. Г.Басрболд нар жагсжээ.


Эх сурвалж: Монголын Уулчдын Үндэсний Холбоо

 

 

 


Мөсөнд авиралтын УАШТ өндөрлөлөө  
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй