Шууд Chart

Гүзээлзгэнэ жимсний ач тус

2018-04-27 10:27:46

С аминдэмийн агууламж өндөр учраас дархлаа сайжруулна.

1 аяга гүзээлзгэнэд ойролцоогоор 84 мг С аминдэм агуулагддаг.

-С аминдэм нь коллагений нийлэгжилд оролцдог учраас арьсыг толигор, зөөлөн болгож, залуужуулна.
-Антиоксидант ихээр агуулдаг учраас нүдийг чөлөөт радикалын гэмтлээс хамгаална.
-Антиоксидант нь хавдар тусах эрсдлийг бууруулна.

Гүзээлзгэний найрлага дахь ellagic acid нь хавдрын эсийн ургалтыг зогсооно.

-Зүрх судсыг хамгаалж, чөлөөт радикалын гэмтлээс сэргийлнэ.
-Үрэвслийг намдаана, СРБ-ийн хэмжээг бууруулдаг нь судалгаагаар батлагдсан.
-Найрлага дахь Кали нь даралт бууруулахад тусална.
-Эслэг агуулдаг тул өтгөн хялбар гадагшлахад тустай.
-Олон төрлийн В аминдэм, манган зэрэг хүний биед шаардлагатай эрдэс, аминдэмүүдийг агуулна.
 
Аливаа хооллолтын зөвлөгөөнд жимс идэх нь тустай гэдэг. Иймд байгалийн цэвэр нөхцөлд ургасан жимсийг идэх хэрэгтэй. Манай оронд ургаж байгаа олон төрлийн жимсээ түүж, эсвэл худалдан авч хөлдөөгөөд жилийн турш идэж, эрүүл мэндээ хамгаалаарай.
 
 

Гүзээлзгэнэ жимсний ач тус  
Үзсэн: 5626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Гарьд [127.0.0.xxx] 2 цаг 43 минутын өмнө
Хөөх

Бидэнтэй нэгдээрэй