Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Гуравдугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд болон зүүн хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурч, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Өмнөговийн хойд болон зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 02-нд ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2026 оны 03-р сарын 01-ний 20 цагаас 03-р сарын 02-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хүйтний эрч чангарч, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 36-41 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 29-34 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутаг, цас багатай нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 18-23 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 1хэм дулаанаас 4 хэм хүйтэн , говийн бүс нутгийн хойд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2026 оны 03-р сарын 03-наас 2026 оны 03-р сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна, 04-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 05-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 06-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 03-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн , Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 05-нд нутгийн баруун хагаст, 06-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
| Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ | ||
| Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.