Шууд Chart

Уулчид “Асралт Хайрхан”-ы ноён оргилыг эзэлжээ

2014-01-14 09:26:53

Шинэ оны эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг явган аялагч сонирхогчдын “Оргил-Өөд” клубын гишүүд, дэмжигчдийн хамт “Цэцээ гүн”-ий оргилд гарч, улмаар тус клубын хүндэт гишүүн болох батламж, энгэрийн тэмдгийг гардан авсан.

Тэгвэл “Оргил Өөд” клубын тэргүүн Х.Алтанхуяг тэргүүтэй гишүүд, “Уулчдийн Хөтөчдийн Холбоо”, “Монголын Снөүбордийн Холбоо”, “Эрдэнэт Уулчин” клубынхэнтэй хамтран “Асралт Хайрхан” дээр гарчээ. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр далайн түвшнээс 2800 метрийн өндөрт байдаг Хэнтий уулсын ноён оргил болсон “Асралт Хайрхан”-ы оргилд гарсан юм.
 
 
Өглөөний 06:00 цагт эхэлсэн дайралтын хөтөчөөр Монгол Улсын Гавьяат Тамирчин Г.Өсөхбаяр манлайлан ажилласан бөгөөд 11:10 цагт “Асралт хайрхан”-ы ноён оргилыг эзэлсэн байна. Түүнчлэн Монголын уулын түүхэнд анх удаа “Асралт хайрхан”-ы ноён оргил дээрээс уулчид снөүбордоор амжилттай буулт хийжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 

Уулчид “Асралт Хайрхан”-ы ноён оргилыг эзэлжээ  
Үзсэн: 9503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bayarjargal Sereenendorj [103.26.194.xxx] 2014-01-14 10:21
Сайхан аялал болж- Залуусаа амжилт

Бидэнтэй нэгдээрэй