Шууд Chart

Хэт халуун нь хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг

2026-07-23 08:58:06

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал эрчимжиж, хэт халууны давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим нэмэгдэх хандлагатай байна.

Энэ оны зургаадугаар сар дэлхийн хэмжээнд хэмжигдсэн хоёр дахь хамгийн халуун сар болж бүртгэгдлээ.

Хэт халуун нь хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг юм.

Хэт халуун нь:

Зүрх судасны өвчин

Тархины цус харвалт

Амьсгалын замын өвчин

Бөөрний үйл ажиллагааны алдагдал

Дулааны цочрол (Heat Stroke)

Шингэн алдалтын эрсдэлийг эрс нэмэгдүүлэхээс гадна өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй хүмүүс хамгийн эмзэг бүлэгт тооцогддог.

Тиймээс наршилтаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.


Хэт халуун нь хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг   
Үзсэн: 55 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй