Шууд Chart

Л.Энх-Амгалан: Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ

2026-07-21 12:24:53

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.  Хуралдаанаар  шинэ жилийн бэлтгэл ажлын талаар БСШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээлэл хийж үүрэг чиглэл авсан.

2026-2027 оны хичээлийн шинэ жил онцлогтой эхэлж байгаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн чөлөөлье үндэсний санаачилгын хүрээнд Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье гэдэг зургаан том шинэчлэлийг эхлүүлсэн байгаа. Хичээлийн шинэ эхлэх холбоотой хэд хэдэн том ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Нийслэлд 3000 дээш хүүхэдтэй байгаа 38 өндөр ачаалалтай сургууль байгаа. Энэ 38 сургуулийг бүтцийн өөрчлөлт хийж, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль болгож, өөрчлөлт хийх гэж байна.

2026-2027 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийг зохион байгуулахаар болжээ.

Аравдугаар сарын 1-нээс өмнө хийхээр төлөвлөсөн уг арга хэмжээнд нийт 270,689 хүүхэд хамрагдах тооцоолол байна. 

Тодруулбал

  • Цэцэрлэгийн 3 настай 53,598 хүүхэд,
  • Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай 75,838 сурагч,
  • Зургаадугаар ангийн 11 настай 74,751 сурагч,
  • Аравдугаар ангийн 15 настай 66,502 сурагч эрт илрүүлэгт хамрагдах бөгөөд цаашид жил бүр эдгээр насныхныг эрүүл мэндийн үзлэгт оруулна.

2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт хотод Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал(COP17) болно.

Энэ арга хэмжээнд 190 гаруй улсаас 2,000 гаруй төлөөлөгч оролцох энэхүү хурлын зохион байгуулалтын бүсчлэлд хамаарах Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл, хичээлийн шинэ жилийн зохион байгуулалтыг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгаа.

2026-2027 оны хичээлийн жилийн нэгдсэн зохион байгуулалт, зарим бүсчлэлийн сургуулийн үйл ажиллагааг түр хугацаанд хэрхэн өөрчлөх талаар долоодугаар сарын 23-нд Боловсролын Яамнаас мэдээлнэ хийнэ.

Харин их сургуулиуд, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхлэхээр болж байна. Харин хөдөө, орон нутагт хичээл сургалтын үйл ажиллагаа ямар нэг өөрчлөлтгүйгээр есдүгээр сарын 1-нээс хэвийн үргэлжилнэ” гэлээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Л.Энх-Амгалан: Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй