Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 28 км хэсгийн их засварын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Их засварын ажлыг хоёр багц болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд 2 дугаар багцын 122+200–134+800 км авто замын хэсгийн ажлыг "Тэгш плант" ХХК гүйцэтгэж байгаа юм.
Одоогоор хуучин замын даланг өргөтгөх, хуучин асфальт хучилтыг дахин боловсруулах, цементээр бэхжүүлсэн суурь болон суурь асфальт бетон хучилтын ажлууд үе шаттайгаар үргэлжилж байгаа бөгөөд хуучин асфальт хучилтыг дахин боловсруулах ажил 8 км, цементээр бэхжүүлсэн суурийн ажил 5 км, суурь асфальт бетон хучилтын ажил 1.5 км-д хүрээд байна.
Зам засварын ажил үргэлжилж байгаатай холбогдуулан жолооч, зорчигчид замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээг мөрдөн зорчих, хурд хэтрүүлэхгүй байх, замын далан руу авирахгүй байх, түр замын хажуугаар дур мэдэн шинэ гарц гаргахгүй байх зэрэг аюулгүй ажиллагааны шаардлагыг чанд мөрдөж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зөвлөж байна.

| Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын их засвар үргэлжилж байна | ||
| Үзсэн: 219 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.