Шууд Chart

Нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна

2023-01-26 08:59:14

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна.  

Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20.1 см-ээс их, Увсын  Давст, Улаанбаатарын Багануур, Төвийн Эрдэнэд 22-24 см, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Ховдын Булган, Алтай, Үенч, Завханы Баянтэс, Улиастай, Баянхайрхан, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Баянхонгорын Заг, Өвөрхангайн Бат-Өлзий, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Хушаат, Орхон, Төвийн Баян, Мөнгөнморьт, Цээл, Угтаалцайдам, Алтанбулаг, Жаргалант, Улаанбаатарын Налайх, Хэнтийн Норовлин, Батширээт, Баян-Адрага, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Баян-Овоо, Сүхбаатарын Асгат, Халзан, Дорнодын Булганд 10.1-20.0 см.

Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Булганы ганц нэг сумдын нутгаар 5.1-10.0 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-31 см зузаан цастай байна.

Эх сурвалж: ОБЕГ


Нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй