Шууд Chart

Говийн бүсэд усалгаатай тариалан нэвтрүүлэх туршилт амжилттай хэрэгжиж байна

2025-08-13 17:15:11

Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл”-ийн хүрээнд Говийн бүс нутаг, уур амьсгалын 7-р бүс, Ховд аймгийн Алтай суман амжилттай хэрэгжиж байна. Тус сумын Боомын ам услалтын системийн туршилтын талбай дээр эрдэнэшиш, вандуй, тарвас, амтат гуа, сармис, чинжүү, хулуу, газрын алим зэрэг нарийн ногооны тус бүр 2-4 сортыг амжилттай тариалан, арвин ургац авчээ.

Сумын ногоочдын бүлэгт хүнсний ногооны зөвлөх компани “Агро Альфа” баг зөвлөж эдгээр таримлуудыг энэ жилийн цаг агаарын өөрчлөлт ихтэй хүнд нөхцөлд амжилттай тариалалт хийжээ. Нийт 300 га талбайд толгойн барилга, гол сувгууд, 3.7 км үерийн хамгаалалтын далан, усан сан, насос станцын барилга байгууламжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэн, 5 ширхэг бороожуулагч машин угсарч суурилуулсан байна. Мөн 5,000 ширхэг мод тарьж, явган хүний зам барьж, хогийн сав байрлуулан тохижуулжээ.

 “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул, Увс, Дорнод зэрэг 11 аймгийн 19 суманд хэрэгжүүлж байгаа. Нийт 12 услалтын системийг шинэчлэн, сэргээн засч 7000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариална. Мөн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлж байна.


Говийн бүсэд усалгаатай тариалан нэвтрүүлэх туршилт амжилттай хэрэгжиж байна  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй