Шууд Chart

Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан

2026-06-29 13:08:59

Элсэлтийн шалгалтыг 2026 оны 6 дугаар сарын 25–28-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулсантай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Боловсролын яамны ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат: Элсэлтийн шалгалт хуваарийн дагуу дөрвөн өдөр явагдсан. Элсэлтийн шалгалтад 49 мянга гаруй шалгуулагч шалгалтад хамрагдсан.

Шалгалтын оноог дүнгийн шалгалт авсан өдрөө шалгуулагчийн өмнө мэдээллээ хийж явсан.Элсэлтийн шалгалт эрэмбэлэн жагсах уралдаант шалгалт гэдэг утгаар нь хүүхдийг хичээл бүрээр авсан дүн оноогоор нь эрэмбэлэн жагсааж байгаа.

Эрэмбэл жагсааж байгаа учраас хамгийн өндөр оноо шалгуулагчийг тодорхой хэмжээнд нэрийг дурдаж байгаа. Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хамгийн өндөр их байгаа.

Тухайлбал Математик 43, Монгол хэл 25, Нийгэм судлал 47, Англи хэл 36, Орос хэл 5, Газарзүй 2, Физик 14, Биологи 10, Хими 10, Түүх 2 шалгуулагч 800 оноо авсан байна.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалтын оноотой дүйцүүлдэг журам хэрэгжиж байгаа. Энэ жилийн хувьд 6032 шалгуулагч олон улсын шалгалтын оноогоо элсэлтийн шалгалтын оноотой дүйцүүлсэн.

Өмнө нь хувийн сургууль төгссөн суралцагчид ихэвчлэн оноогоо дүйцүүлэх хүсэлтээ гаргадаг байсан.

Өнгөрсөн жилээс улсын сургуульд суралцаж төгсөж байгаа хүүхдүүд олон улсын шалгалт өгөөд оногоо дүйцүүлэх хүсэлтээ гаргаж байгаа нь их хувийг эзэлж байна. Энэ долоон хоногт Боловсролын үнэлгээний төвөөс 10 хичээлийн шалгалтын сэдэв даалгаврыг нээлттэй тавина.

Шалгуулагчид өөрсдийнхөө дүн оноотой санал нийлэхгүй байвал энэ долоон хоногт Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гаргаж эх материалтайгаа танилцаж дүнгээ тулгах боломж нь нээлттэй байдаг. Шалгалтын үеэр гар утсаа авч орж ашиглах тохиолдол их гарсан. Улсын хэмжээнд 22 шалгуулагч гар утастай орж дүн оноогоо хүчингүй болгосон. Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа авч байгаа. Өвлийн элсэлтийн шалгалтыг 12 дугаар сард зохион байгуулна.

Мөн 2026 оны 6 дугаар сарын 25–28-нд улсын хэмжээнд элсэлтийн шалгалтыг зохион байгуулж, их сургуулиуд бүртгэлээ эхэлжээ. Өчигдрийн байдлаар Анагаахын үндэсний их сургуулийн бүртгэл хаагдсан байна. Харин өнөө, маргааш зарим сургуулийн ур чадварын шалгалтуудаа авах аж. Ур чадварын шалгалт дуусахаар зарим их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл эхлэх юм байна.

Ирэх жилээс босго оноог өсгөж 490, дараа жил нь 500 гэх мэт дээшлүүлэх аж. Мөн SAT олон улсын шалгалтыг элсэлтийн шалгалттай зэрэг явуулж сурагчдад сонголтыг  олгохоор болж байгаа аж. 


Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан   
Үзсэн: 87 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй