Шууд Chart

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганд оролцлоо

2026-06-25 10:33:22

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганд оролцож байна. Тэрбээр өнөөдөр Казахстаны Ерөнхий сайд Олжас Бектеновтэй уулзаж, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

Тухайлбал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран эдлэл, арьс ширний экспорт нэмэгдүүлэх, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг өсгөх боломжийн талаар санал солилцсон байна.

Хоёр улсыг холбосон хамгийн дөт шинэ тээврийн коридор байгуулах асуудалд онцгой анхаарч, ойрын хугацаанд Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсэг байгуулж, шуурхай эхлүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн уул уурхай, газрын тос, цөмийн энерги, цахим шилжилт, хиймэл оюун ухаан, боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр улсын бизнесүүдийн харилцааг дэмжиж ажиллахаар болжээ гэж Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

 


Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганд оролцлоо  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй