Засгийн газрын2026 оны зургаадугаар сарын 24-ны өдрийн хуралдаанаар сэргээгдэх эрчим хүчний нөөц, эх үүсвэрийн судалгаа шинжилгээ болон ус цаг уурын ажиглалтын зориулалттай 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх тогтоолыг баталлаа.
Цаг уурын болон усны автомат станц, салхины хурд хэмжигч, салхины чиг хэмжигч, хур тунадасны хэмжүүр, температур хэмжигч, агаарын даралт хэмжигч, харьцангуй чийг хэмжигч, усны түвшин хэмжигч, усны урсгал хэмжигч, усны температур хэмжигч, спектрометр, фотометр зэрэг орчин үеийн өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, цаг уурын ажиглалтын сүлжээний чадавхыг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэж байна.
Энэ нь ус цаг уурын салбарын төдийгүй хүлэмжийн хийн үндэсний тооллого, хэмжилт, тайлагналын чадавхыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих, ган, зуд, үер зэрэг аюулт үзэгдлийн эрсдэлийг эрт илрүүлэх, иргэдэд илүү шуурхай, нарийвчлалтай сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэхэд ач холбогдолтой шийдвэр юм.
| Ус цаг уурын ажиглалтын зориулалттай 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гааль , НӨАТ-аас чөлөөлөх тогтоолыг баталлаа | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.