ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газар болон Удирдлагын академи хамтран “Орон нутгийн удирдах ажилтнуудын манлайллыг идэвхжүүлэх” сургалт зохион байгуулав. 21 аймаг, нийслэлийн, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нар оролцсон уг сургалтаар Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого чиглэл, хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээлэл өглөө.
Засгийн газрын хувьд иргэн төвтэй төрийн үйлчилгээг бэхжүүлэх, бизнест илүү таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлийн олон ажил хийгдэж байгаа учир орон нутгийн түвшинд гардан зохион байгуулах, удирдлагаар хангах үүрэг орон нутгийн удирдлагын байгууллагуудад оногдож буй учир мэдлэг чадварыг түлхүү олгох энэ сургалт чухал ач холбогдолтой юм.

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг “Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачлан хэрэгжүүлж буй "Чөлөөлье" бодлого, хэрэгжилтийн талаар танилцуулав. Эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, бизнесийн орлогыг нэмэгдүүлэх, татварын таатай орчныг бүрдүүлэхэд орон нутгийн удирдлагуудын оролцоо чухлыг тэмдэглэв.
Төрийн албан хаагчид үүргээ илүү ухамсарлаж хүртээмжтэй, хүнд сурталгүй, нээлттэй байхын сацуу төр, хувийн хэвшлийн уялдааг хангаж ажиллах ёстой. Орон нутгийн удирдлагууд хувийн хэвшлээ дэмжин, хамтран ажилласны үр дүнг нь иргэд хүртэнэ гэдгийг онцоллоо.

Хууль тогтоомж, Засгийн газрыг шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагааг үнэлж дүгнэх, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд анхаарах зүйлс, нутгийн захиргааны бүтэц, орон тоо түүнд хийх чиг үүргийн шинжилгээ, төрийн албан хаагчийн цалингийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал зэрэгт арга зүйн зөвлөгөө өглөө.
| Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.