Шууд Chart

Иргэн та замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр дамжуулан мэдээлээрэй

2026-01-23 14:09:46

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг урамшуулж болохыг заасан байдаг.

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дүгээр тогтоол батлагдаж, зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

-Явган хүний зам дээр машинаа тавьсан

-Автобусны зогсоол хааж зогссон

-Түр болон удаан зогсох хориотой газар зогссон хариуцлагагүй жолооч нарыг 102 аппликэйшнээр дамжуулан мэдэгдээрэй.

Жолооч та бүхэнд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулж, бусдын хөдөлгөөнд саад болохгүй хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс уриалж байна.


Иргэн та замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр дамжуулан мэдээлээрэй  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй