Шууд Chart

Дулааны талын услалтын системийн дэд бүтцийг 08-р сарын 30-нд ашиглалтад оруулна

2026-06-20 14:27:28

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг нар Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны талын услалтын систем суурилуулах дэд төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.

ХХААХҮЯ-ны захиалга, Азийн хөгжлийн банк, Ази, Номхон далайн хөгжлийг дэмжих Японы сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй" төслийн хүрээнд энэхүү услалтын систем суурилуулах дэд төслийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 05-р сарын 11-нд орон нутагт ажиллах үеэрээ төслийн ажилтай танилцаж, услалтын системийн бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, ил хийцтэй эргийн ус татамжийн барилга, насос станц, хуваарилах хоолой, бороожуулагч, хамгаалалтын хашаа, ногоон зурвас зэргийг байгууламж тус бүрийн гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, хугацаанд нь хүлээлгэн өгөхийг чиглэл болгосон.

Төслийн гүйцэтгэгч "Жинсийн орой" ХХК-ийн удирдлага сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 10 бороожуулагчийг бүрэн татан суурилуулж, насосны суурийг угсарч байгаа. Одоо ус дамжуулах 150 метр хоолойг яаралтай татан авчирч суурилуулах ажил үлдсэн талаар танилцууллаа. Дулааны талын услалтын системийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх 08-р сарын 30-нд улсын комисст хүлээлгэн өгөх юм.


Дулааны талын услалтын системийн дэд бүтцийг 08-р сарын 30-нд ашиглалтад оруулна  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй