“Милан-Кортина”-2026 Өвлийн олимпын наадам өчигдөр “хөшиг”- өө нээсэн. Италийн Тесеро хотноо гүйлтийн цанын төрлийн тэмцээнүүд өнөөдөр эхэлсэн билээ.
Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх ОУХМ Б.Ачбадрах хоёрдугаар сарын 8-нд гүйлтийн цанын скиатлоны төрөлд олимпын наадмын өрсөлдөөнөө эхлүүлэх бол ОУХМ Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах нар 10-нд гүйлтийн цанын спринт төрөлд мөн хоёул уралдах юм.
Харин уулын цанын төрөлд хүч сорих А.Ариунбатын хувьд энэ сарын 16-нд Валтеллина хотод олиипын наадмын уралдааны замдаа гарна. Гүйлтийн цанын төрөлд хүч үзэх тамирчид уралдааны замаа шалгаж анхны бэлтгэлээ хийлээ.



Гэрэл зураг: Э.Харцага
| “Милан-Кортина”-2026: Монголын баг тамирчид бэлтгэлдээ орлоо | ||
| Үзсэн: 161 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.