Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.445 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.336, орон нутагт 3109 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 22 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны зургаадугаар сарын 18-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 болж нэмэгджээ. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 4, орон нутагт 6 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эмнэлэгт 44 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Харин гэрийн хяналтад 9 хүн байгаа юм байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5491 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3901, 5-9 насны 2006 хүүхэд, 15-19 насны 1870 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

| ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.