Шууд Chart

“Улаанбаатар их дуулга” тэмцээний сугалаа боллоо

2026-06-18 17:10:09

 “Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох анхны албан ёсны тэмцээн болох жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээний хэвлэлийн бага хурал, сугалааны үйл ажиллагаа өнөөдөр /2026.06.18/ боллоо.

Тус арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ)-ны дарга Э.Билэгт, Монголын жүдо бөхийн холбоо (МЖБХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл болон Олон улсын жүдо бөхийн холбоо (ОУЖБХ)-ны удирдлагууд оролцож, тэмцээний албан ёсны мэдээллийг өгсөн.

Зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдээр Улаанбаатар хот AIC Степпе Аренад болох тэмцээнд таван тивийн төлөөлөл 58 улсын 454 тамирчин, 14 жинд хүч сорино. Эдгээр бөхчүүдийн дотор 5 олимпын аварга, 24 дэлхийн аварга тамирчин багтаад байгаа юм. Мөн олимп, дэлхийн медальтай 62 тамирчин оролцохоор нэрсээ бүртгүүлжээ. Тэмцээнд оролцож байгаа тамирчдын 254 эрэгтэй, 201 эмэгтэй байгаа аж. 

Монгол Улс жүдо бөхийн "бага дэлхийн аварга" гэгддэг Их дуулга ангиллын тэмцээнийг 2022 оноос эхлэн эх орондоо амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн нь олимпын шинэ мөчлөгийн салхийг хагалж буйгаараа онцгой ач холбогдолтой юм.


“Улаанбаатар их дуулга” тэмцээний сугалаа боллоо   
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй