Шууд Chart

2019 оноос хойш гэрлэлт буурч, харин гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна

2026-06-18 17:26:41

Монгол улсад 2024 оны байдлаар 14225 гэрлэлт бүртгэгдсэн ба өмнөх оноос 18.3 хувиар буурсан байна. Харин гэр бүл цуцлалт нь 4463 бүртгэгдэж өмнөх оноос мөн адил 6.6 хувиар буурчээ. Гэрлэлт нь 2020-2022 онд өссөн боловч 2022-2024 онд эргээд буурсан. Харин гэр бүл цуцлалт нь 2020 оноос хойш өсөх хандлагатай байна.

Гэрлэлтийн статистикийн 10 жилийн динамик үзүүлэлтээс харахад, 2019 оноос эхлэн гэрлэлтийн тоо тасралтгүй буурч, харин гэр бүл цуцлалтын тоо өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2019 онд 20,043 гэрлэлт бүртгэгдсэн бол 2024 онд энэ тоо 14,225 болж, 29.1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Харин 2019 онд 4,262 байсан гэр бүл цуцлалтын тоо 2024 онд 4,463 болж, 4.6 хувиар нэмэгдсэн байна.

 


2019 оноос хойш гэрлэлт буурч, харин гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй