Шууд Chart

Гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

2026-06-19 17:12:39

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг АНУ-ын Номхон далайн армийн дэд командлагч, хошууч генерал Жайлс Ж.С. Корнелиатай уулзаж, Монгол Улс, АНУ хоорондын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа болон “Говийн чоно-2026” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Уулзалтаар талууд хоёр улсын гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны үр дүнг онцолж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн юм.

“Говийн чоно-2026” олон улсын сургалт, дадлага сургуулийг ирэх есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Увс аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөлтийн уулзалтуудыг зохион байгуулж, сургалт, дадлага зохион байгуулах байршил, оролцогчдын бүрэлдэхүүн, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ.

Мөн талууд гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх, сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хамтран хангахаа илэрхийллээ 


Гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ   
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй