Онцгой байдлын ерөнхий газар, “Гексаэдр клауд” ХХК, Цахилгаан холбоо, автоматикийн инженерүүдийн холбоо хамтран ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын орчныг сайжруулах хүрээнд Автомат систем, усан хангамжийн болон Цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлын лабораториудыг ашиглалтад орууллаа.
Тус лабораториудыг байгуулснаар Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-Гамшиг судлал” бакалаврын сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, “Цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлын үндэс”, “Гал унтраах автомат систем, усан хангамж” зэрэг мэргэжлийн хичээлүүдийн онолын мэдлэгийг практик болон лабораторийн орчинд бататгах боломж бүрдлээ.
Мөн сонсогч, суралцагчдад галын дохиоллын автомат систем, цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллагаа, гэмтэл доголдлыг илрүүлэх арга зүйг эзэмшүүлэх, мөн багшлах бүрэлдэхүүний заах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
| Онолын мэдлэгийг лабораторийн орчинд бататгах боломж бүрдлээ | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.