
АХБХ-ны эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны “В” хэсгийн хоёр дахь тоглолт МХБХ-ны талбайд явагдлаа.
Анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн охидын хувьд эхний тоглолтдоо ялагдал хүлээгээд байсан бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтдоо 3-0 харьцаатай хожигдол хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ.
Амжилттай тэмцээндээ оролцосон Монголын 17 хүртэлх насны шигшээ багийн охиддоо бэлтгэл сургуулилтад нь амжилт хүсье.
Тэднийг ирэх наймдугаар сард Монгол Улсад болох Зүүн Азийн залуучуудын наадам хүлээж байна.
Тайваний шигшээ баг эхний хожлоо авлаа | ||
Үзсэн: 8120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.