Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэг Ким ир Сений нэрэмжит болсоны 25 жилийн ой мөн цэцэрлэг үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой энэ жил тохиож байна.
Энэ хүрээнд тус цэцэрлэгт БНАСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Хон Гю болон бусад албаныхан ажиллав.
Мөн тэрбээр Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболдод “2007 оноос хойш тус цэцэрлэгийн үйл ажиллагаа нэлээд сулраад байгаа. Үүнийг сэргээх, МАА, эрүүл мэнд спорт эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн юм.
| Өвөрхангайд БНАСУ-ын элчин сайд Хон Гю айлчиллаа | ||
| Үзсэн: 868 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.