Шууд Chart

Боловсролын сайд Л.Энх-Амгалан амралтын өдрүүдэд ачаалал ихтэй сургуулиудад ажиллаж байна

2026-07-04 17:24:01

"Нийслэлийн боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх"цогц арга хэмжээний хүрээнд төлөвлөж буй ажлууд болон Хан-Уул дүүргийн 32 дугаар сургууль, ХААИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, "Эрдэм Нова" сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хан-Уул дүүргийн Яармаг хэсэгт төрийн сургууль бараг байхгүй болж байна. Төрийн сургуулиудын ачаалал хэтэрч, нэмэлтээр хүүхэд элсүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч тухайлбал, 32 дугаар сургууль өнгөрсөн жил нэмэлтээр нэг сургуулийн байрыг түрээсэлж байсан бол энэ жил дахин нэг байрыг шинээр түрээслэх шаардлагатай болжээ.

Мөн ХААИС-ийн харьяа ахлах сургуульд суралцах сонирхолтой хүүхэд, суралцагч олон байгаа ч сургалтын байрны хүртээмж хүрэлцээгүйгээс нэмэлтээр хүүхэд элсүүлэх боломжгүй болсон бөгөөд ХААИС-ийн дэргэд номын сангийн зориулалтаар баригдаж эхэлсэн барилга одоо хүртэл ашиглалтад ороогүй хэвээр байна. Энэхүү барилгын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах шаардлагатай гэж үзэв.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг ахлах сургуулийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа ажил болон Ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сайн туршлага, олон улсын хөтөлбөртэй ахлах сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

 


Боловсролын сайд Л.Энх-Амгалан амралтын өдрүүдэд ачаалал ихтэй сургуулиудад ажиллаж байна  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй