Шууд Chart

Худалдан авах ажиллагааны газар АТГ-тай хамтарч ажиллана

2013-11-11 16:00:50

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар болон Авлигатай тэмцэх газар хамтран "АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА" уриан доор авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор нийт албан хаагчдын авлига, ашиг сонирхолын зөрчлийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын эхэнд сургалт, арга хэмжээ, хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа.

Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь төсөл, арга хэмжээг хариуцлагатай, түргэн шуурхай, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, эдийн засгийн хэмнэлттэй, нийгмийн хөгжлийн бодлогыг дэмжсэн, авлигаас ангид зохион байгуулах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг ба тус хөтөлбөрийг хангаж ажиллахын тулд нэн тэргүүнд Авлигатай тэмцэх газартай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж иржээ.
 
Түүнчлэн тус ажлын хүрээнд Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал, Худалдан авалт хариуцсан Д.Дашдондог болон Захиргаа үйл ажиллагаа хариуцсан дэд дарга Ж.Булгантамир нар авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах хүсэл эрмэлзлэлээ энэхүү сургалтын үеэр илэрхийллээ.

Худалдан авах ажиллагааны газар АТГ-тай хамтарч ажиллана  
Үзсэн: 1213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй