"Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-д заасны дагуу шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулсан юм. Энэ үеэр Улсын арслан Б. Бат-Өлзийгөөс баяр наадмын барилдааны талаар сэтгэгдлийг авлаа.
Улсын арслан Б.Бат-Өлзий: ТТулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадамд 1024 бөх барилдаж, төрийнхөө их баяр наадамд ес даван үзүүрлэж, арслан цолны болзол хангасандаа баяртай байна. Энэ жил бэлтгэл сургуулилт сайн байсан.
Дархан аварга элэг бүсээ тайлаад өгөхөд нь гайхаж шоконд орсон. Намайг төрүүлж өгсөн аав ээж, нутгийнхаа зон олондоо болон намайг өдий хүртэл дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Нийт монголын ард түмэндээ баяр наадмын хүргэе. Ард түмэн арслан болно гээд байсан cайхан ерөөлөөр арслан цолтон боллоо.
| Б.Бат-Өлзий: Дархан аварга элэг бүсээ тайлаад өгөхөд нь гайхаж шоконд орсон | ||
| Үзсэн: 96 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.