"Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-д заасны дагуу шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулсан юм.
Энэ үеэр Улсын арслан Э.Батмагнайгаас баяр наадмын барилдааны талаарh сэтгэгдлийг сонслоо.
Улсын арслан Э.Батмагнай: Сайхан наадам боллоо. Наймын давааны барилдаан дээр харамгүй сайхан барилдлаа. Б.Бат-Өлзий ах ард түмэнд улсын арслан гэж үнэлэгдэж явдаг. Эрхэм хүндтэй арслан цолтон болсон Б.Бат-Өлзий ахдаа баяр хүргэе. Өнгөрсөн жил Б.Бат-Өлзий ахыг давахад "Ахын дүү түрүүлээрэй" гэж хэлсэн ерөөлөөр нь түрүүлж байлаа. Энэ жилийн барилдааны дараа би бас "Зорьсондоо хүрээрэй" гэж хэлсэн.
| Э.Батмагнай: Наймын давааны барилдаан дээр харамгүй сайхан барилдлаа | ||
| Үзсэн: 90 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.