
Испанийн “Барселона” багийн довтлогч Неймар дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгч болсныг Хөлбөмбөгийн спорт судалгааны олон улсын төв мэдээлэв. Түүний үнэлгээ нь 210,7 сая еврод хүрсэн гэнэ.
Жагсаалтын хоёрдугаарт Лондоны “Тоттенхэм” клубын Деле Алли (155,1 сая), гуравдугаарт Харри Кейн (153,6 сая) нар бичигдсэн байна.
Тэгвэл Неймарын багийн хамтрагч Лионель Месси (151,7 сая) дөрөвдүгээр жагсчээ.
Дэлхийн шилдгээр удаа дараа нэрлэгдэж байсан Португалийн хөлбөмбөгч Криштиану Рональду (112,4 сая) жагсаалтын 11 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчөөр Неймар тодорчээ | ||
Үзсэн: 1416 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.