Шууд Chart

Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1.044.310.310,6 мянган төгрөг төсөвлөжээ

2013-12-11 11:52:01

Монгол Улсын 2014 оны төсвийн хуулинд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийт 1.044.310.310,6 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгохоор төсөвлөсөн байна. Ингэснээр ирэх онд ахмад настанд зориулан 802.345.928.7 мянган төгрөг төсөвт суулгаснаар халамжийн тэтгэвэрт 4.475.5, ахмад настнуудад хөнгөлөлт үзүүлэхэд 17.882.3, ахмад настнуудын нийтийн тээврийн хөнгөлөлтөд 17.561.5, ахмад дайчдад олгох тэтгэмж 3.396.8, алдар цолтой ахмадуудад олгох хөнгөлөлт 2.983.2, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1.853.6, Монголын ахмадын холбоонд 1.318.0, нийгмийн даатгалын сангаас олгох өндөр настны тэтгэвэрт 752.874.7 төгрөг олгох юм байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 242.964.381.9 мянган төгрөг төсөвлөжээ. Үүнээс халамжийн тэтгэвэрт 80.683.6, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөнгөлөлт болон тэтгэмж олгоход 14.306.5, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн хөнгөлөлтөд 5.501.1, 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тэтгэмжид 11.989.0, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ЭМД-ийн шимтгэлд 454.1, нийгмийн даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэрт 130.029.7 сая төгрөгийг тус тус олгох юм гэж Төсвийн байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.

 

Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1.044.310.310,6 мянган төгрөг төсөвлөжээ  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй