
Монголбанк нэг долоо хоногтой 431.7 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувь ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр энэ сарын 26-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 908.1 тэрбум төгрөг болно. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ гэдэг нь нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүгийн үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны долоодугаар сард анх нэвтрүүлж долоо хоног бүрийн лхагва гарагт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхлыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
Монголбанк нэг долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.