Шууд Chart

Монголын цанын холбоо 2026 оны олимп хүртэл Швейцарын цанын холбоотой хамтран ажиллана

2022-02-04 10:59:47

“Бээжин-2022” олимпын үеэр ч Швейцарын цанын холбооны гүйлтийн цана хариуцсан захирал Хипполит Кемпф, тослогооны багийн ахлах Рожер Вахс, залуучуудын багийн дасгалжуулагч Марко Исэнсшмит болон техникийн ажилтнууд нь Монголын тамирчдын бэлтгэлийн хуваарийг гарган өгч, цанын тос тослогоонд зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.

Мөн Монголын цанын холбоо 2026 оны өвлийн олимп хүртэлх хугацаанд Швейцарын цанын холбоотой хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, баг тамирчдаа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх, цанын спорт өндөр хөгжсөн орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг бодлогын хүрээнд олон талт арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Монголын үндэсний олимпын хороо


Монголын цанын холбоо 2026 оны олимп хүртэл Швейцарын цанын холбоотой хамтран ажиллана  
Үзсэн: 1070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
А [127.0.0.xxx] 2022-12-28 13:43
Сонин юмаа монголчууд яагаад ийм шудрага биш байдаг юм бэ. энэ цанын холбоог хэн ийм болгож хөгжүүлсэнг нь яагаад хэлж зарлахгүй байж худлаа намираа гаруудыг ингээд зарлах чинь шудрага биш байна шүү.

Бидэнтэй нэгдээрэй