Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүч болон дулааны үнийг ирэх сарын 5-наас эхлэн нэмэгдүүлэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.Тус газраас гаргасан шинэ тарифаар айл өрхүүд сард 150 квт цаг хэрэглэдэг бол тарифын нэмэгдэл үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, 150 квт цагийн хэрэглээтэй байхад тарифыг 76 төгрөгөөр тооцох юм байна. Харин үүнээс дээш хэрэглээтэй бол шинэ тарифаар квт цагийн үнийг 96 төгрөгөөр тооцох аж. Түүнчлэн уул уурхайн компаниудын цахилгааны хэрэглээний тарифыг 30 орчим хувиар нэмэгдүүлж байна. Эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг уул уурхайн салбар хэрэглэдэг гэнэ. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийн дагуу наймдугаар сарын 5-наас эхлэн айл өрх бүр дулааны суурь хураамж төлөхөөр болсон байна. 40 хүртэлх ам метр талбайтай байранд сард 3000, 40-80 ам метр квадраттай бол 5000, 80-аас дээш ам метр квадрат байранд сард 10000 төгрөгийн суурь хураамж төлөхөөр тогтоожээ.
| Айл өрхүүд сард 150 квт цаг хэрэглэдэг бол тарифын нэмэгдэл үйлчлэхгүй | ||
| Үзсэн: 1077 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.